top of page

Бидний ажлын тухайд
GreatMongol.art website нь Монгол Туургатны болон Гадаадын уран бүтээлчдийн бүтээлүүдийг сурталчилан арилжаалах зорилготой.
Үүнд: Дүрслэх урлагийн төрлүүд болох уран зураг, монгол зураг, зураасан зураг, сийлбэр, баримал-шаазан, уран дарханы хийц, үндэсний дээл хувцас- хэрэглэл, хуучны эдлэл, үндэсний хөгжмийн зэмсэгүүдийг багтаасан болно.
Манай GreatMongol.art вэб сайт нь мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээлүүдийг дотооддоо болон дэлхий нийтэд сурталчилан таниулах, уран зургийн, танин мэдэхүйн болон оюуны урлагийн гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэхэд дэлхийн чиг хандлагатай зэрэгцэн хөгжихөд чиглэгдэнэ. Мөн Уран зураг сонирхогчдод зориулан сүүлийн үеийн уран зургийн хөгжлийн түвшин тэдгээрийн урсгал, төрөл хувиран өөрчлөгдөж байгааг, тэдний таашаалд нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж тавьсанаар уран бүтээлийн цор ганц дүрс тэдгээрийн уран яруу гайхамшигтай бичилт зураасыг өөрсдийн сэтгэлээс тайлан уншиж таашаан сонирхон, тэдгээр бүтээлийн үнэ цэнийг ойлгон өөрийн болгох боломжоор олгож байгаад гол зорилго оршино.
bottom of page